Урд нь алхая

Энгийн бөгөөд оновчтой. Хурдан мөртлөө чанартай.
Таны бизнест яг л тохирсон тэр шийдэл. Урт хугацаанд даатгаж болох сонголт.

Бизнесийн датаг системчилэх, мэдээлэлд суурилсан бизнесийн удирдлагын чиглэлд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор програм хангамж болон процессын дахин инженерчлэлийн салбарт сүүлийн 10 жил туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд манай багт ажиллаж байна. Манай багийн дэлгэрэнгүй танилцуулга.

Мэдээллийн систем хөгжүүлэх, нэвтрүүлэх явцад даван туулсан хүндрэл, сорил, бэрхшээлээр баяжсан бидний оюуны хөрөнгө болох нөү-хау, туршлага дээр үндэслэн хүний нөөц, цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн шийдлээр харилцагчийн бизнесийг илүү дэвшилтэт, боловсронгуй болгож, урт удаан хугацаанд хамтдаа хөгжих нь бидний зорилго юм.

Бид байгууллагын нөөц төлөвлөлтийн нээлттэй эхийн Odoo системийг 2010 оноос хойш Монголд нутагшуулах чиглэлд ажиллаж ирсэн бөгөөд бизнес логикт илүү төвлөрч, бага өртгөөр богино хугацаанд чанартай систем босгох боломжийг байнга эрэлхийлдэг.

Бид энэ хугацаанд Энэрэл Дент ХХК, Эрч Майнинг ХХК, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагуудтай урт хугацааны түншлэл тогтоож тогтвортой хамтран ажиллаж байна.

2010
Монголд анх OpenERP системийг 
"Монос трейд" ХХК үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.

Уламжлалт санхүү бүртгэлийн системийг халж OpenERP  (Odoo) системийг монголын нөхцөлд нутагшуулсан төсөл. Манай мэргэжилтнүүд энэ цагаас эхлэн Odoo систем хөгжүүлэлтэнд мэргэшиж эхлэв.

2011
ТЭЦ-4 OpenERP систем нэвтрүүлэв.

Тоног төхөөрөмжийн засвар төлөвлөлт, бараа материалын зарцуулалтыг санхүү бүртгэлтэй уялдуулж хянах, тайлагнах систем хөгжүүлэв.

2017
Шүдний эмнэлгийн систем хөгжүүлэлт

Эмчийн үзлэг, өвчтөний картыг цахимжуулж, санхүү бүртгэлтэй уялдуулснаар бараа материал, хөрөнгийн хяналт, удирдлага сайжрав.

2020
Газар тариалан, мал аж ахуйн салбарт "Одоо" системийг нутагшуулав.

Бид бизнесийн салбарт бүрт мэдээллийг системжүүлэх туршлага хуримтлуулсаар л...

2021
"Дама Интернэшнл" ХХК болон зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа тэлэв

Санхүү бүртгэлийн зөвлөх үйлчилгээ болон Odoo системийн дэмжлэг, сайжруулалтын захиалга авч эхлэв. 

2022
Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төсөл

Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH -н захиалгаар Дархан, Дорнод, Өмнөговь, Завхан болон Улаанбаатарт байрлах техник технологийн коллежид Багаж, Тоног төхөөрөмжийн удирдлагын систем нэвтрүүлэлт

2023
Их дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв

Боловсролын яаманд харъяалагдах төрийн өмчийн бүх байгууллагуудын хөрөнгийн менежментийн төвлөрсөн платформ

12
Жилийн туршлага
9
Хөгжүүлэгч
5
Байнгын харилцагч байгууллага
14
Амжилттай гүйцэтгэсэн төсөл



Ажлыг 100% биелүүлэх нь бидэнд хангалттай бус, 

Бид хэрэглэгчийн тулгамдсан асуудлыг түрүүлэн харж, 

захиалагчийн хүлээлтийг давуулахын төлөө ажилладаг.

Системийн шинжилгээ

Хэрэглэгчийн шаардлагын судалгаа, цоорхойн шинжилгээ, шийдэл боловсруулалт

Нэвтрүүлэлт, хэрэгжүүлэлт

Odoo ERP системийг захиалагчийн онцлогт тохируулан хөгжүүлж, бодит хэрэглээнд нэвтрүүлэх

Шинэчлэн сайжруулалт

Өмнө нэвтрүүлсэн Odoo ERP системийг хувилбар ахиулах, ашиглалтгүй модулийг захиалагчийн хэрэгцээнд нийцүүлж сайжруулах

Хүн - Дата - Шийдэл

Бодит, уялдаатай мэдээллээр бизнесээ тоноглоё.